Open positions
“Нөмөр Кредит” ББСБ нь уламжлалт болон цахим зээлийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний компани юм. Бид дараах ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.
Бүрдүүлэх материал:
Анкет / CV
Цээж зураг 1%
Холбоо барих:
94014847
[email protected]
Хаяг:
БГД, 2-р хороо, Гранд плаза цогцолбор, 706 тоот
Та ямар ажил сонирхож байна?
Цалин:
- 2,500,000-3,000,000 ₮
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Удирдлагыг шаардлагатай санхүүгийн тоон мэдээлэл, тайлангаар хангах
- Татвар, Санхүүгийн бүх төрлийн тайлан гаргах
- Санхүүгийн зохицуулах хорооны тайлан гаргах
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Англи хэлний ахисан дунд шатны мэдлэгтэй
- Банк санхүүгийн байгууллагад ажиллаж байсан бол давуу талтай
- Нягтлан бодох бүртгэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх
- Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх
- НББ-ийн стандарт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд санхүү бүртгэлийг үнэн зөв хөтлөх
- Өсөж хөгжин тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй
Цалин:
- 2,100,000-2,500,000 ₮
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар харилцагчдад мэдээлэл, зөвлөгөө өгөх
- Зээлийн судалгаа хийх
- Зээл гаргах
- Барьцаа хөрөнгийн судалгаа хийх
- Хариуцсан зээлийн төлбөр, зээлийн хүүний төлбөрүүдийг гэрээнд заасны дагуу хугацаанд нь төлүүлэх, зээлийн эргэн төлөлттэй ажиллах, гэрээний дагуух бусад үүргийн биелэлтийг хариуцан хангуулах
- Харилцагч компаниудтай харилцаа тогтоох, эргэх холбоотой ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- Банк болон ББСБ-д ажилласан 2-с дээш жилийн ажлын туршлагатай
- Зах зээлийн орчны болон санхүүгийн судалгаа шинжилгээ хийх, хийсэн судалгаанд дүгнэлт өгөх чадвартай
- Харилцааны өндөр ур чадвартай
- Хувийн зохион байгуулалт сайтай, нягт нямбай байх
- Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
- Англи хэлний зохих мэдлэгтэй
Цалин:
- 1,500,000-1,800,000 ₮
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өрийг барагдуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шилжүүлэх
- Харилцагчид зээлийн талаар зөвөлгөө мэдээллийг хүргэх
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Бизнесийн удирдлага, Санхүү менежмент чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Шударга, ёс зүйтэй
- Зохион байгуулалт сайтай
- Хурдтай
- Харилцааны туршлагатай
- Эерэг зөв хандлагатай
- Хугацаа хэтэрсэн зээлтэй ажилласан туршлагатай бол давуу тал болно
Цалин:
- 3,000,000-3,500,000 ₮
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Мэдээллийн аюулгүй байдлын дүрэм журмын хэрэгжилтэд хяналт тавих, бичиг баримтыг сайжруулах, шинээр боловсруулах
- ISO/IEC27001:2022 Мэдээллийн аюулгүй байдлын журмыг хэрэгжүүлэх
- Ажилтнуудад МАБ-ын мэдлэг олгож, хяналтын тогтолцоог хамтран хэрэгжүүлэх
- МАБ-ын хүрээнд тогтмол үзлэг шалгалт хийх, зөрчлийг илрүүлэх, хариу арга хэмжээ авах
- Хөндлөнгийн аудит, шалгалтад бэлтгэх ажлыг зохион байгуулах, шаардлагатай баримт материалыг бэлтгэх
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Мэдээлэл технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэдээллийн сүлжээ, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх
- Англи хэлний мэдлэгтэй
- Судалгаа шинжилгээ хийх, баримт бичиг боловсруулах, тайлагнах чадвартай
- Сүлжээний технологи болон аюулгүй байдлын мэдлэгтэй
- Цаашид МАБ-ын чиглэлээр сурч хөгжин ажиллах сонирхолтой
- Мэргэжлийн сертификатуудтай бол давуу тал болно.
Цалин:
- 2,500,000-3,000,000 ₮
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Эрсдэл үүссэн, үүсч болзошгүй зээл, авлага барагдуулах ажлыг зохион байгуулах
- Компанийн нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдээр оролцож буй шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулан хэргийн материалыг судлах, нотлох, баримт бүрдүүлэх, компанийг төлөөлөн хүсэлт гаргах, гомдол боловсруулах зэргээр хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай бүх үйл ажиллагааг хийх
- Хариуцсан ажлын чиглэлээр тайлан мэдээ бэлтгэх, тайлагнах, холбогдох дүгнэлтийг гаргаж хороодод танилцуулах
- Удирдлагаас өгсөн бусад ажил үүрэг
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Хууль, Эрх зүйн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ 3-с дээш ажилласан туршлагатай /Шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцан ажиллаж байсан бол давуу тал/
- Шударга, ёс зүйтэй
- Багаар хамтран ажиллах чадвартай
- Хэлэлцээр хийх, зээлдэгчид үүсэж болох үүрэг, хариуцлагыг тайлбарлах, үр дүнтэй хэлэлцээр хийх ур чадвартай
- Бичгийн чадвар, тайлан боловсруулах, шинэ санал санаачилга гаргах, асуудлыг шийдвэрлэх, дүгнэлт хийх ур чадвартай
Цалин:
- 2,500,000-3,000,000 ₮
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Шинээр хамтран ажиллагч байгууллагуудтай уулзалт зохион байгуулах, бүртгэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг ятган борлуулах, хамтрагч байгууллагуудад шаардлагатай техник технологийн туслалцаа үзүүлэх
- Мерчантын систем хангамжийг тогтмол ашиглах, сайжруулах санал тогтмол гаргах, хэрэглэгч төвтэй тасралтгүй сайжруулалтыг холбогдох нэгжүүдтэй хамтран хийх, тестлэх, үр дүнг тайлагнах
- Түншийн болон хамтын ажиллагааны менежментийг хэрэгжүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Бизнесийн удирдлага чиглэлээр Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
- Банк, санхүүгийн салбарт мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан туршлагатай
- Шударга, Ёс зүйтэй, хариуцлагатай
- Англи хэлтэй
- Харилцааны ур чадвартай, борлуулалтын үндсэн чадваруудыг эзэмшсэн
- Багаар ажиллах чадвартай
- Шийдэлд төвлөрч ажиллаж чаддаг.
Цалин:
- 1,800,000-2,100,000 ₮
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Хэрэглэгчийн шаардлагыг судалж баг хооронд мэдээллээр хангах
- Хариуцсан системийн өдөр тутмын үйл ажиллагааг хянах
- Төслийн бичиг баримтыг боловсруулах.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Мэдээлэл технологийн чиглэлээр их дээд сургууль төгссөн /Шинэ төгсөгч байж болно/ Харилцааны ур чадвартай
- Багаар ажиллах чадварай, зөв хандлагатай
- Асуудал шийдвэрлэх, шийдэл олох чадвартай.
Цалин:
- 5,500,000-6,000,000 ₮
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Will work according to the job description
- Understand the software tasks and perform development accordingly.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Bachelor in Computer Science, Information systems or related field of study
- 3-5 years of experience in Software development
- Good understanding of object oriented programming
- Expertise in HTML, CSS, JavaScript, Python, and SQL
- Familiarity with Git repositories and Cloud environment
- Ability to learn new programming languages and work within complicated systems