Ногоон зээл

Нөмөрийн хамт олон нь байгаль, хүрээлэн буй орчноо хамгаалах тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд хамгийн бага хүүтэй, барьцаагүй зээлийн үйлчилгээг санал болгож байна.

Зээлийн хүсэлт илгээх

Ногоон зээлийн давуу талууд

numurcredit

Тогтвортой хөгжлийг дэмжсэн

numur

Хүү бага

numurcredit

Байгальд ээлтэй

Өрхийн тариалан эрхлэлтийг дэмжих зээлийн үйлчилгээ

loan_women

Эрүүл, аюулгүй монгол хүнс тариалж буй өрхийн тариаланчдадаа бага хүүтэй, дижиталаар зээлийн хүсэлтийг шийдвэрлэж таны цаг хугацааг хэмнэнэ.

Бүтээгдэхүүний нөхцөл

  • Зээлийн хүү: 1.9%
  • Зээлийн хугацаа: 9 сар
  • Зээлийн хэмжээ: 5 сая хүртэл

ХАМРАХ ХҮРЭЭ

  • УБ хот, 21 аймгийн өрхийн тариалал эрхлэгчид

Хэн ногоон зээлд хамрагдах боломжтой вэ?

  • 2 болон түүнээс дээш жилийн өөрийн нэрийн газар дээр тариалан эрхэлсэн байх
  • Өөрийн болон өрхийн гишүүний газар дээр тариалан эрхэлдэг байх

Бүрдүүлэх материал

  • Үндсэн болон хамтран зээлдэгчийн иргэний үнэмлэх
  • Сүүлийн 12 сарын дансны хуулга
  • Талбайн түүх баталгаажуулалт
  • Өөрийн болон ам бүлийн гишүүний газар гэдгийг нотлох баримт
  • Хамтран зээлдэгчийн сүүлийн 6 сарын орлого нотлох баримт
  • Барьцаа хөрөнгийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа

ЧИП багцын төслийн зээл

loan_women

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс НҮБ -ын Unicef, Щвейцарийн хөгжлийн агентлаг, Монгол улсын засгийн газрын санхүүжилттэйгээр Пийпл Ин Нийд /People in need/, ШУТИС, Тос холбоотой хамтран Монгол гэр дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн багцыг хөнгөлөлттэй зээлийн нөхцлөөр авах боломжийг Нөмөр танд олгож байна.

Бүтээгдэхүүний нөхцөл

  • Зээлийн хүү: 1.8%
  • Зээлийн хугацаа: 30 сар
  • Зээлийн хэмжээ: 1,100,000 - 1,660,000 төг

ЧИП багцын төслийн зээлд хэн хамрагдах боломжтой вэ?

  • Банкны зээлэнд хамтрагдах боломжгүй
  • Зорилтод бүлгийн харилцагч /Жирэмсэн, 0-5 насны хүүхэдтэй, Ахмад настан, Хөгжлийн бэрхшээлтэй, Өрх толгойлсон эцэг, эх/
  • Зээлээ төлөх орлогын үүсвэртэй байх

Бүрдүүлэх материал

  • Иргэний үнэмлэх
  • Зээл хүссэн өргөдөл
  • Харьяа дүүрэг/баг хорооны ЗД-аас зорилтот бүлгийн хэрэглэгч болохыг тодорхойлсон тодорхойлолт
  • Сүүлийн 12 сарын дансны хуулга