Мэдээллийн аюулгүй байдлын бодлого
Улаанбаатар хот- Нөмөр кредит ББСБ ХХК нь Харилцагч болон сонирхогч талуудын шаардлагад нийцсэн мэдээллийн аюулгүй, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлыг хангасан удирдлагын тогтолцоог бий болгоно.
- Харилцагч, хэрэглэгчийн хүлээлт, итгэлцэл, сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд бүтээгдэхүүн үйлчилгээ, систем, дэд бүтцийн хэвийн тасралтгүй ажиллагааг 99,8% -д хүргэнэ.
- Салбарын болон олон улсын тэргүүн туршлага, стандартуудад байнга суралцаж мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоогоо тасралтгүй сайжруулна.
- Мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай технологи, хүний нөөц болон санхүүгийн нөөцөөр тогтмол хангаж, дэвшилтэт технологийг ашиглан хэрэглэгчдэд мэргэжлийн түвшний үйлчилгээ үзүүлнэ.
- Залуу боловсон хүчний суралцах чадварт суурилан байгууллагад учирч болох мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, бууруулж ажиллах дотоод хяналтыг тогтолцоог үр дүнтэй, үр ашигтай хэрэгжүүлж ажиллана.
- Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг үзүүлэхдээ мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг чанд хангаж ажиллана.
- Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны хэрэгжилт, үр дүнг жилд хамгийн багадаа нэг удаа тооцож сайжруулалт хийдэг байна.
НӨМӨР КРЕДИТ ББСБ
